2500 ГАРУЙ АЙЛ ӨРХ ШАР УСНЫ ҮЕРТ АВТАХ МАГАДЛАЛТАЙ БАЙНА


Цаг уур, орчны шинжилгээний газрын ажиглалтын мэдээгээр энэ сарын 11-ээс 12-нд шилжих шөнө Завхан, Хөвсгөл аймгийн зарим суманд энэ хаврын анхны бороо оржээ. Бүр тодруулбал Хөвсгөл аймгийн Мөрөн, Төмөрбулаг, Завхан аймгийн Тосонцэнгэл сумдад бороо орсон байна. Тэгвэл өчигдөр Улаанбаатар хотод анхны бороо орсон билээ. Нийслэлд жил бүр үүсдэг асуудлын нэг нь шар усны үерийн аюул байдаг. Иргэдийн хувьд үерийн аманд зөвшөөрөлгүй буусан айл өрхүүд хамгийн түрүүнд үер усны аюулд өртөх эрсдэл өндөр байна. Уг асуудал нийслэлийн удирдлага болон холбогдох албаныхны толгойны өвчин болсоор олон жилийн нүүрийг ардаа үдээд байна. Тэгвэл Улаанбаатар хотын хэмжээнд шар усны үерт автах эрсдэлтэй 2500 гаруй айл өрхүүд байгаа юм.

Тухайлбал 2018 оны хувьд Улаанбаатар хотод үерийн хамгаалалт бүхий 4 байршилт барилга байгууламж байгаа. Нарийн үерийн хамгаалалт, баруун уулийн үерийн хамгаалалт , ганц худгийн үерийн хамгаалалт гэх мэтчилэн. Борооны ус хамгаалах 11 байршилт барилга угсралтын ажил хийгдэж байгаа юм байна. Жил бүр Нийслэлийн засаг даргын онцгой комиссын албан даалгавар гарч үзлэг шалгалт хийгддэг. Энэ үзлэг шалгалт нь 2018 оны 3-р сарын 13-аас буюу өнөөдрөөс эхэлж байна. Улаанбаатар хотод байгаа  бүхий л гуу жалгыг онгойлгох, үер усны амыг нээх  болон болзошгүй үерээс урьдчилан сэргийлэх урьдчилсан арга хэмжээг 4-р сарын 15 гэхэд  бэлтгэл Улсын хэмжээнд бэлтгэл ажил хангагдаж дуусах юм. Шар усны үеэр нь 4-р сарын 15-аас, 5-р сарын 15-ны хооронд орж ирдэг байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.