С.ГАНБААТАР: ЦААШИД МАНАЙ НАМ БНМУ-ЫН ШИНЭ ДЭЭД ҮНДСЭН ХУУЛИЙГ БАТЛУУЛАХЫН ТӨЛӨӨ ЯВНА

Мэдэх эрх Admin Галаа 2018 03 сар 13 444

МАХН-ын дэд дарга С.Ганбаатар нар Хэвлэлийн бага хурал зарлаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх тухай Н.Энхбаяр нарын хүсэлтийг Дээд шүүх 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдөр  хэлэлцсэн.  Улсын Дээд шүүх дээрх хүсэлтийг хэлэлцээд тус намын дүрэм, мөрийн хөтөлбөрт оруулсан өөрчлөлтийг бүртгүүлэх талаар ирүүлсэн баримтууд нь Улс төрийн намын тухай хууль болон Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж үзэж, бүртгэхээс татгалзаж шийдвэрлэсэн. Энэ тухай сэтгүүлчийн асуултад “ Манай намын Их чуулган маш сайхан болсон. Ямар нэгэн төрийн тусгай хамгаалалтад ороогүй. Улсын дээд шүүх бүртгэл хийдэг болохоос эвлэлдсэн нэгдсэн намын дотоод хэрэгт оролцох ёсгүй. Бүртгэлийн ажил явагдаж байгаа. Цаашид манай нам  БНМУ-ын Шинэ дээд Үндсэн хуулийг батлуулахын төлөө явна” гэв.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.