Ц.Хулан: Худал мэдээллээс болж, аав минь цочирдож, даралт нь ихэссэн...


Өчигдөр Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх Ц.Хулан энэ сарын 6, 7-ны өдрүүдэд цахим сүлжээнд Монгол Улсын ардын уран зохиолч Д.Цоодол, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан тушаалаа өг гэсэн утга бүхий захидал бичиж хүргүүлсэн гэх мэдээлэлтэй холбогдуулан тайлбар хийлээ.

Тэрбээр хэлэхдээ “Энэхүү мэдээлэл огт үндэслэлгүй мэдээлэл. Миний аавын нэрийг барьж үл бүтэх нөхдүүд өөрсдийнхөө эх сурвалжийг нууцалсан гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж харж байна. Энэхүү мэдээллийг олж үзсэн аав минь цочирдож, даралт нь ихэссэн. Миний аав 80 өндөр гарсан хүн. Монголын улс төрийн мэдэгдэлд оролцож байгаагүй гэдгийг ард түмэн сайн мэднэ.

Хувь хүмүүсийг хагалган бутаргах, Монголын төрд эмх замбараагүй тогтворгүй байдал үүсгэх цахим орчны мэдээллийн аюулгүй байдал алдагдсанаас болж олон иргэн хоорондоо эв түнжин хагарах, хямрах зүйл ажиглагдаж байна. Цахим халдлага гэж хэлж болохоор энэ зүйлд хууль хяналтынхан шалгалтаа хийж, чухам ямар хүмүүсээс анх энэ мэдээлэл гарсныг тогтоох хэрэгтэй байна.

Цахим хэвлэлийн аюулгүй байдал үнэхээр алдагдсан. Яагаад гэвэл цахим ертөнцөд хамаардаг технологи урд хөршөөс хамааралтай байдаг. Сайн сайхан мэдээ нь нэг хоногийн дотор устаж, муу муухай мэдээг нь үлдээж8 хүмүүсийн сэтгэлд хоногшуулахаар явж байгааг тусгай албаныхан олж тогтоогоод байгаа.

Кибер гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийнхан хангалтгүй ажиллаж байна. Өнгөрсөн зургадугаар сард миний өмнөөс ажилладаг хоёр хуурамч хаягийг хаалгахаар өргөдөл өгсөн боловч гэмт хэргийн шинжгүй гээд өргөдлийг хүлээж аваагүй. Нийгмийн эмх замбараагүй байдал, төрийн эсрэг хандах хандлага нэг иргэнийг нөгөө иргэнтэй дайсагнуулах увайгүй үйлдэл газар авчээ. Энэ асуудлаар ҮАБЗ-д зөвлөмж хүргүүлж, үүрэг даалгавар өгсөн байгаа. Дорвитой арга хэмжээ авч ажиллах байх” гэлээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.