Г.Алтанг хил гарах гэж байхад нь баривчилжээ


Сүүлийн үед "Эрдэнэт үйлдвэр", "Стандарт банк", "Хөгжлийн банк" банк болон бусад төрийн томоохон санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдээс мөнгө завшиж улсад их хэмжээний хохирол учруулсан өндөр албан тушаалтанууд болон хамтран хэрэг үйлдсэн бизнесийн "акул"-уудыг хууль хүчний байгууллагынхан хоморголон шалгаж, зарим хүмүүсийг хориод байгаа билээ. Өчигдөр л гэхэд Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө зээлээд эргүүлэн төлөөгүй гэх асуудлаар аль 2013 оны долдугаар сараас хойш дуулиан тарьсан “Жаст” группийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүг цагдан хорьж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн гэх Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг С.Анхбаярын гэрт нэгжлэг хийсэн. Тэгвэл ноён Ш.Батхүүтэй холбогдоод буй алдарт "Алтжин" группийн захирал Г.Алтанг ч мөн баривчилсан тухай эх сурвалж мэдээллээ. Тодруулбал түүнийг өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт хилээр гарах гэж байх үед нь саатуулсан байна. Хатагтай Г.Алтан өөрийн бус нууцаар бусдын бичиг баримтыг ашиглан хилээр нэвтрэх гэж байсан аж. Түүнийг цагдаагийн албан хаагчид баривчлан одоогоор ШШГЕГ-ын харьяа 461-р хорих ангид саатуулаад байгаа юм. 

Г.Алтан Ш.Батхүү нар ямар холбоотой вэ...

Эдуардын Сүрэн гэгч дөнгөж 26 нас хүрч байсан залуу 2010 онд “Жаст групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Батхүүд 32 сая ам.доллар зээлүүлж байсан ба энэхүү зээлийн асуудал хэвлэлээр дэлгэгдэж эхэлснээр түүний тухай мэдээлэл хүмүүст ил болсон юм. “Жаст групп” ХХК-ийн Ерөнхий захирал Ш.Батхүү 2010 онд Э.Сүрэн гэдэг залуугаас 32 сая ам.доллар зээлэн авчээ. Э.Сүрэн гурван жилийн хугацаанд зөвхөн зээлийн хүүнд 24 тэрбум төгрөг авсан байдаг. Зээл өгснөөс гурван жилийн дараа буюу 2013 онд Хадгаламж банк санхүүгийн хүндрэлд орж, цаашид үйл ажиллагаа явуулах чадамжгүй болсон тул Засгийн газар болон Монгол банкны шийдвэрээр төр өөртөө хариуцлагыг аван Төрийн банк руу зарим актив, пассивыг шилжүүлсэн түүхтэй. Гэтэл 2013 онд Төрийн банк шүүхэд дуудагджээ. Хадгаламж банкны батлан даалттай, хэрэв ямар нэгэн асуудал гарвал тус банк хариуцна гэсэн бичигтэй 32 сая ам.долларын зээлийн төлбөр гарч ирсэн байна. Хадгаламжаас зарим бичиг баримтыг Төрийн банкруу шилжүүлэхэд энэхүү зээлийн баримт огт байгаагүй тул гайхацгаажээ. Иймээс Төрийн банк хариуцлага хүлээхгүй юм байна хэмээн тухайн үед удирдлагад байсан хүмүүс хайнгадуухан бодсон бололтой.Түүнчлэн ийм том хэмжээний зээлийг Монгол банкны зөвшөөрөлтэйгээр хийх ёстой. Гэтэл Монгол банкнаас ямар ч зөвшөөрөл аваагүйгээр барахгүй, зээл авсан гэдгээ ч мэдүүлж тэмдэглүүлээгүй байж. 2013 онд анхны шүүх хуралдаан дээрээ Төрийн банк ялагдал хүлээж удалгүй давж заалдахаар шийдсэн байдаг. Гэтэл хуульчийн буруутай үйл ажиллагаа болох тэмдэгтийн хураамж төлөхгүй гэсэн хуулийн зүйл заалт дээрээ давж заалдах шатан дээрээ унан, анхан шатны шүүх дээр гаргасан гомдол хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм.

Төрийн банк энэхүү зээлийг төлөх ямар ч үндэсгүй. Ш.Батхүү, Э.Сүрэн хоёр нотариатаар ч баталгаажуулалгүй энэхүү гэрээг байгуулсан. Хадгаламж банкны талаас энэхүү гэрээний талаар ямар ч бичиг цаас гарч ирээгүй, тэмдэглэл үлдээгүй. Монгол банкинд мэдүүлээгүй. Төрийн банкинд шилжиж, хоёр талын гарын үсэг зурж баталгаажуулсан албан бичиг, хүлээн хариуцлага дотор энэ талаар юу ч байгаагүй. Хамгийн ноцтой нь Хадгаламж банкнаас дөрвөн удаа зээлийн баталгаа гаргасан ба энэхүү бичгийн огноо, дэс дугаар өөр албан бичгийн огноо, дэс дугаартай яв цав нийцэж байсан нь юм.
Алдарт Эдуардын Сүрэн нь “Алтжин”-гийн Г.Алтангийн ууган хүү юм. Эдуард нь Алтангийн анхны нөхөр байсан бөгөөд эцэг нь орос, эх нь монгол хүн байсан гэсэн мэдээллийг Г.Алтан хатагтайн экс нөхөр С.Жамьянсүрэн нэгэнтээ хэвлэлд ярьсан удаатай. 2005 онд Бөмбөгөр худалдааны төв шатсан. Тус төвийн түрээслэгч нар амандаа орсон мөнгөө Г.Алтангаас нэхсэн. Энэ үеэр Г.Алтан өөрийгөө мөнгөгүй мэт хүмүүст харагдуулахын тулд ууган хүү Э.Сүрэнгийнхээ нэр дээр бүх хөрөнгөө шилжүүлжээ. 

Г.Алтангийн нөхөр байсан С.Жамьянсүрэн “Г.Алтан ууган хүү Сүрэн рүүгээ 56 тэрбум төгрөг шилжүүлсэн” гэж ярьсан байдаг. Тэгэхээр угтаа бол Э.Сүрэн Ш.Батхүүд мөнгө зээлсэн хэрэг биш, Г.Алтан Ш.Батхүүд мөнгө зээлсэн болж таарч байгаа юм. Өөрийнх нь нэр орохоор Бөмбөгөрийн хохирогч нар барьж иднэ гэж айсан байх л даа. Хохирлыг барагдуулсны дараа ч хэл амнаас эмээсэн байж болох. Г.Алтан, Ш.Батхүү хоёрын хувьд их эртний бизнесийн хамтрагчид гэдэг нь мэдэгддэг. Олон овоот гоулдын хэл амтай тусгай зөвшөөрлөө Ш.Батхүү, Г.Алтан руу шилжүүлсэн байдаг. Г.Алтангаас Ш.Батхүү рүү нийт 420 га газрын зөвшөөрлийг шилжүүлсэн гэдэг. Ийм л учраас ноён Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан Г.Алтанг зайлшгүй шалгах нь зүй ёсны хэрэг биз ээ...

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Худлаа 2018 03 сар 15

Энэхүү мэдээг худал гэдгийг ШШГЕГ-с мэдэгдлээ. Г.Алтанг хориж цагдаагүй бөгөөд энэхүү худал мэдээллийг Алтжин бөмбөгөр төвд байрлах шөнийн захын хэсэг хүмүүс Алтантай маргаантай байсан асуудалдаа өсөрхөж хаа сайгүй цацуулж байгаа гэж байна шүү. Болиоч дээ яах гэж ингэж байдиймдээ.

Зочин 2018 03 сар 14

Алтан авгайгын хөрөнгийг хураагаад шоронд нь ял эдлүүл. Монголын эдийн засгийг хямралд оруулахад нөлөөлж буй гайтай авгай

Зочин 2018 03 сар 14

Эрдэнтийн 49 хувийг авсан Ж Э хурц нар Нямдоржийг намнаж байгаа хэрэг байхаа Хурц гар хөл нь болж байгаа юм биш үү эрдэнэт ард түмэнд очвол зүгээр дээ увсчуудийг намнаад эхэллээ

иргэн 2018 03 сар 14

Алтанг хорьсон гэж худлаа биз дээ,ямар сурвалжаар энэ сайт худлаа яс хаяад байна,Нямдоржийн захиалга уу,хий хоосон нэр шоронд хийгээд байх чинь,Алтан авгайгийн орон сууцанд Нямдорж амьдарч байгаа шд

Моногл эмэгтэй 2018 03 сар 14

Алтан ер нь яаж мөнгөтэй болсон хүн юм. ЭНэ янзаараа бол лав л цэвэр бизнес хийж бгаагүй дэгээ