НАЙЗ ОХИНТОЙГОО МУУДАЛЦААД АМИА ХОРЛОХЫГ ЗАВДЖЭЭ


 

Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулан, бусдын амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоожээ.

Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан бөгөөд хүзүүн тус газартаа гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэжээ. Өнгөрөгч долоо хоногт согтуурсан үедээ бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор амиа хорлохыг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож байсан. Залуус уурын мунхаг, ухамсаргүй байдал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаа хохироох эрсдэлтэй болчимгүй үйлдэл хийж байгаа нь харамсалтай. “Тэрхэн мөчид биеэ барьж чадсан бол...” гэдэг харамсал тээж, өөрийн болон бусдын амьдралд хар толбо үйлдээхгүйн тулд ухамсартай, хариуцлагатай байцгаая.  

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

ммм 2018 03 сар 15

Арчаагүй тэнэг. Зүгээр үхэж бхаар донор болооч