Малын гоц халдварт өвчинг Хятад улсаас тарааж байна


Сүүлийн үед малын гоц халдварт өвчин хөдөө орон нутагт хурдацтай тархаж шүлхий огт гарч байгаагүй аймагт хүртэл хэд хэдэн суманд гараад буй. Тэгвэл ийнхүү хурдацтай өвчин тархах болсон шалтгааныг мэргэжлийн хүмүүс хэн нэгэн хүний санаатайгаар явуулж буй үйл ажиллагаа хэмээн дүгнэсэн байх юм. Тухайлбал Мал эмнэлгийн үржлийн газрын дарга Б.Цолмон “Нийтдээ 216 удаагийн шүлхийн дайралт манай улсад бүртгэгдсэний 99 хувь нь буюу 215 нь БНХАУ-аас орж ирсэн. Харин Орос улсаас вирусийн дайралт нэг удаа орж ирсэн” хэмээн ихэд ноцтой зүйлийг өгүүлэв.

Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт энэ сарын 7-ны байдлаар 12 аймгийн 39 суманд малын  гоц халдварт шүлхий өвчин гарсан байдалтай байна. Нийт 5200 мал өвчилж, 3500-г нь устгалд оруулж 277 мянган малыг вакцинжуулжээ. Өвчны тархалт хурдан гарч байгаа нь Монгол улс бүхэлдээ хорио цээрийн дэглэмд орохгүй гэх баталгаа алга байгаа байна. Энэ янзаараа цааш явбал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл авч үзэх нь зүйтэй болов уу...

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Зочин 2018 03 сар 18

Hytdaas buh haritsaagaa taslaj boldoggui yumu mongol mongolooroo uldey gvl helee haah heregtei