Амийг нь хөнөөгөөд хээр булсан байжээ


Энэ сарын 16-ны өдөр гэрээсээ машинтайгаа гараад ор сураггүй алга болсон С нь амиа алдсан байдалтайгаар олджээ. Тодруулбал, Чингэлтэй дүүрэгт оршин суух  С-г аравдугаар сарын 22-ны өдөр ар гэрээс нь цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасны дагуу эрэн сурвалжлах ажиллагааг улсын хэмжээнд явуулсан байна. 

Эрэн хайх ажиллагааны дүнд С нь 1990 онд төрсөн З гэгчтэй хөдөө явсан нь тогтоогджээ. Гэтэл З нь хөдөө явж, амь насыг нь хөнөөгөөд хээр булсан байжээ. Цагдаагийн байгууллага уг хэргийг илрүүлэн мөрдөн шалгаж ажиллагаа явуулж эхэллээ. 

Сэжигтэн З нь өмнө нь гурван удаа ял шийтгэл эдэлж байсан аж. СХД-т аавтайгаа хоёулахнаа амьдардаг байжээ. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.