Тайваны тагнуулд мэдээлэл дамжуулж байсан иргэдийг баривчилжээ


Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрынхан яг нэг сарын өмнө Сүхбаатар дүүргийн нутаг дахь “Голомт хотхоны” “С” байранд тусгай ажиллагаа явуулж, гадаадын иргэнийг баривчилсан билээ.

Манай улсад суурьшин тагнуул хийж байсан тэр иргэнийг ТЕГ-ын Сөрөх тагнуулын газрынхан нэлээд удаан судалж, байж нотлох баримтынх нь хамтаар баривчилснаас хойш хэрэг хэрхсэн нь тодорхойгүй, улс төрийн олон дуулианд дарагдаад байгаа билээ.

Нийслэлийн Прокурорын газраас М, А, В нарыг Эрүүгийн хуулийн 19.10 дугаар зүйлийн 1-д заасан Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсын нутаг дэвсгэрт тагнуул хийсэн бол 12-20 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн үндэслэлээр яллагдагчаар татаж, улмаар шүүх тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Хэдийгээр тагнуулын байгууллагаас ямар нэгн мэдээлэл өгөхгүй байгаа ч баттай эх сурвалжаас авсан мэдээллээр уг хэрэгт холбогдсон манай улсын хоёр иргэн нь төрийн албан хаагч юм байна. Тэд хоёр жил орчим гадаадын иргэнд мэдээлэл дамжуулж байсан нь тодорхой болжээ.

Харин тэдний мэдээллийг хүлээн авч цааш нь дамжуулдаг байсан Ван овогт нь Тайванийн тусгай албанаас суурьшсан хүн гэдэг нь батлагдаж буй аж.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.