Автомашинаараа 41 орноор аялсан хосууд эх орондоо иржээ...


Улаанбаатар хотоос Лондон орох зорилготойгоор энэ оны тавдугаар сарын 24-ны өдөр автомашинтайгаа гарсан хосууд аяллаа амжилттай дуусган аравдугаар сарын 31-ны өдөр эх орондоо ирлээ. Ази, Европын 35 улсаар аялах төлөвлөгөө зохион замдаа гарсан Ш.Түвшинжаргал, Д.Амарзаяа нар таван сарын турш амжилттай аяласан байна.

Тэд аялалд явах зардлаа Сидней хотод ажиллаж байж олжээ. Аяллын нийт зардлаа тун удахгүй гарган, бага зардлаар хэрхэн олон газар үзэж болох талаар өөрсдийн туршлагаа олон нийттэй хуваалцаж, аяллын бичлэгээ нэвтрүүлэг болгон цацах төлөвлөгөөтэй байна.

Хосууд аяллын турш машиндаа хооллож, унтаж байсан бөгөөд 41 улс орноор аялж нийтдээ 46,000 км замыг туулжээ. Эх орондоо ирээд хамгийн түрүүнд цээж дүүрэн амьсгалсан байна.

Энэ тухайгаа П.Амарзаяа “Цээжээ дүүртэл амьсгална гэдгийг мэдэрсэн. Эх орондоо хүн тэгж амьсгалж чаддаг юм билээ” хэмээсэн бол түүний нөхөр Ш.Түвшинжаргал “Би хамгийн сайхан газрыг олсон. Үүнтэй хэн ч маргахгүй байх гэж би бодож байна. Энэ бол таны, миний, чиний хаана эхэлсэн, хаана шатаж дүрэлзэх ,хаана дуусах тэр л газар хамгийн сайхан. Бид хоёр тэндээ байна” хэмээн эх орондоо ирсэн сэтгэгдлээсээ хуваалцжээ.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.