Сурагчид дүн өвлийн хүйтнээр сар гаруй хугацаанд амарна


Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг арванхоёрдугаар сарын 25-ны өдрөөс 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийг дуустал амраах шийдвэр гаргажээ.

Энэ талаар БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа “Хүүхдүүдийн II улирлын амралтыг хоёр сар биш нэг сар илүүтэй хоног амраахаар шийдэж байгаа. Хүүхдүүдийн эрүүл мэндэд хохиролтой байх шалтгаан үүсвэл хууль эрхзүйн хувьд карантин тогтоох зохицуулалт нээлттэй үлдэнэ. Иймээс хоёр яам хүүхдийнхээ эрүүл мэндийг хохироохгүй, хичээл сургуулийг завсардуулахгүй байх ямар бололцоо байна вэ гэдэг дээр ойлголцоод явах боломжтой.

Яг ид ачааллын буюу томуу, томуу төст өвчний хамгийн өндөр дэгдэлтийн үе 12 дугаар сарын 25-наас 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдрүүдэд хүүхдүүдийг амраах шийдвэр гаргачихсан байгаа” гэв.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.