Эрээнд хотод монгол иргэн амиа алдлаа


Өнгөрөгч долоо хоногт БНХАУ-ын Эрээн хотод Монгол Улсын иргэн үл мэдэгдэх шалтгаанаар нас барсан хэрэг гарчээ.

Тодруулбал, Эрээн хотын хуучин зээлийн хаалганы орчимд Баян-Өлгий аймгийн харьяат, 38 настай эр П.Х нь УАЗ-469 машинд, гаднаа ил харагдах шархгүйгээр нас барсан байсныг тээврийн машины жолооч олжээ. Эрээн дэх консулын газарт энэ явдлыг мэдэгдсэнээр нас барсан иргэний цогцсыг Замын-Үүд боомтоор гаргаж, Дорноговь аймгийн цагдаагийн газарт мэдээлсэн байна.

Урьдчилсан дүгнэлтээр, талийгаач үл мэдэгдэх бодист хордсон байж болзошгүй нөхцөл байдал үүссэн байна. Талийгаач нь Баян-Өлгий аймгийн Булган сумын долдугаар багт оршин суудаг, тус улсад худалдаа хийхээр очоод гурав хонож байсан хэмээн эх сурвалж мэдээлэв.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.