Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал ирүүлжээ


Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг тудгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад ирүүлжээ.

Б.Батзориг нь Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар ажиллахдаа ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас 216 иргэн аж ахуйн нэгжид нийт 99,5 тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгох шийдвэр гаргажээ. Ингэхдээ "албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон" нь мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлогдсон тул 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлджээ.

Гэвч УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх нь Б.Батзоригийг яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулан, шүүхээр гэм буруугийн асуудлыг шийдүүлэх ажиллагаанд саад учруулах тул түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийдвэрлэж өгөх санал гаргасан байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.