Энэ сарын 8, 9-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй


Их эзэн Чингис хааны мэндэлсэн болон Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 8, 9-нд бүх нийтээрээ амарна. Энэ өдрүүдэд буюу пүрэв, баасан гарагт автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Иймд жолоочдыг замын хөдөлгөөний дүрмээ биелүүлэн, замын хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөж байна. 

НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.