Таван аймагт цэвэрлэх байгууламж барих хөрөнгийг бүрэн шийдлээ


Азийн хөгжлийн банкны Захирлуудын зөвлөл хуралдаж, манай таван аймагт цэвэрлэх байгууламж барих зорилгоор 20 сая ам.долларын зээл олгох гэрээг баталжээ.

Тодруулбал, Сүхбаатарын Баруун-Урт, Булган, Хэнтийн Хэрлэн, Өмнөговийн Мандалговь, Хөвсгөлийн Мөрөн сум зэрэг цэвэр усны асуудлаа яаралтай шийдэх шаардлагатай байгаа аймгийн төвд цэвэрлэх байгууламж барих юм байна.

Энэ талаар Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн газрын хот байгуулалтын салбарын тэргүүлэх мэргэжилтэн Антонио Рессано Гарсиа хэлэхдээ “Аймгийн төвүүдийн нийтийн аж ахуйн дэд бүтэц, үйлчилгээг сайжруулснаар байгаль орчин болон иргэдийн амьдрал дээшлэхээс гадна Монгол орны дагуул хотуудад хөрөнгө оруулалт татах, бизнесийн үйл ажиллагааг идэвхжүүлэхэд ахиц гарна” гэжээ.

Шинэ цэвэрлэх байгууламж тус бүр хоногт 3000 шоо метр бохир ус хүлээн авах чадалтай байх юм байна. Мөн нэмэлт санхүүжилтийн хүрээнд вакум тоног төхөөрөмж бүхий бохир ус соруулж тээвэрлэх машин өгөхөөр болсон ажээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.