Сэтгүүлчийг хөнөөсөн этгээдүүдийг цаазаар авна


Саудын Арабын Прокурорын газар өнгөрөгч сард Туркийн Инстанбул хотноо бусдад хорлогдсон сэтгүүлч Жамал Хашоггийн талаар мэдэгдэл хийж, түүнийг хөнөөсөн этгээдүүдийг хуулийн дагуу шалгаж, шийтгэхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн талаар "Ройтерс" агентлаг уламжлав. 

Сэтгүүлчийг Инстанбул хотын Саудын Арабын Консулын газарт очих үед бүлэг этгээд санаатайгаар хөнөөсөн хэмээн тус улсын эрх баригчид мэдэгдлээ.

Уг санаатай аллагыг таван этгээд үйлдсэн ба тэднийг ялын дээд хэмжээ буюу цаазаар авахаар шийдвэрлэсэн гэж албаныхан илэрхийллээ.

Сэтгүүлчийг хөнөөсөн хэрэгтэй холбогдуулан нийт 11 этгээдийг баривчилжээ. Цаазын ял сонссон этгээдүүд бол аллага үйлдэх захиалга өгсөн, сэтгүүлчийг хөнөөхөд гар бие оролцсон этгээдүүд гэнэ.

Өнөөг хүртэл сэтгүүлчийн цогцос олдохгүй байгаа. Гэр бүлийнх нь өнгөрөгч долоо хоногт албан ёсоор цогцсыг нь хүлээлгэн өгч, оршуулах ёслол үйлдэх хүсэлтэй буйгаа эрх баригчдад хандан мэдэгджээ.

Сэтгүүлчийг амиа алдсаны дараа мөчлөн хувааж, дараа нь химийн тусгай уусмалд уусгасан гэж Туркийн тал мэдэгдээд буй юм. Гэхдээ уг мэдээллийг Саудын Араб батлаагүй байна. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.