У. Хүрэлсүх: Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн, тэмцэл улам хатуурах болно


Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр цаг үеийн асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Засгийн газар байгуулагдаад жил болж байна. Надад хоёр зам байна. Шударга ёс бэхжүүлэхийн төлөө амь насаа алдахгүйгээр тэмцэх эсвэл сандал суудлаа хамгаалах гэсэн. Би бол нэг дэх замыг сонгож байна. МАНАН бүлэглэлийг зайлуулах цаг болсныг би өөрийн яс биеэр мэдэрлээ. Ийм бүлэглэл байдаг юм байна. Үүнтэй Ерөнхий сайд нь тэмцэж байна.  Би М.Энхболдыг үүрэгт ажлаа өг, огцор гэсэн. Тэр "60 тэрбум"-ын бичлэг үнэн, М.Энхболд ярьсан нь үнэн. Тэр бичлэг бол эвлүүлэг биш. Төрийн их цэвэрлэгээ эхэлсэн. Цаашид би намаа цэвэрлэх ёстой. Надад хүч тэнхээ эрх зүйн орчин дутагдаж байгаа ч олон түмэнтэйгээ хийж чадна гэж итгэж байгаа. Засгийн газрыг огцруулахаар зогсож байгаа 27 хүнийг сайн хараарай. Нөгөө яриад байдаг 30 гэр бүл чинь тэнд байгаа. Төрийн мөнгөөр баяжсан, газрын доорх баялгаар баяжсан хүмүүс амь тэмцэн зүтгэж байна. Тиймээс миний тэмцэл улам хатуурах болно" гэлээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.