Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авсангүй


Чуулганы хуралдаанаар Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцээд, гишүүдийн 82,6 хувь нь хүлээж авах боломжгүй гэж үзлээ.

Энэ асуудлыг хэлэлцэх үед гишүүд өчигдөр үүссэн шинэ нөхцөл байдлын талаар нэлээд асуув. Өөрөөр хэлбэл Ерөнхийлөгч төсөвт бүхэлд нь хориг тавьсан ч өчигдрийн чуулганы хуралдаан дээр хоригт тодотгол хийсэн гэж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд танилцуулсан юм. Иймд өнөөдөр Төсвийн байнгын хороо дахин хуралдаад хоригийг хүлээж авахгүй, гэхдээ Засгийн газраас төсвийн тодотгол оруулж ирвэл Ерөнхийлөгчийн саналыг тусгая гэж шийджээ.

Мөн гишүүдийн ирц муу байгааг танхимд сууж буй гишүүд онцлоод Засгийн газрын сайд нар ч орж ирэхгүй байгааг шүүмжилсэн юм.

Үүгээр өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөв.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.