Чуулган хуралдаж байна


УИХ-ын нэгдсэн чуулганаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах тухай асуудлыг хэлэлцэж эхэллээ. Чуулганд одоогийн байдлаар нийт 71 гишүүн оролцож байна.

Чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Оюунхорол нарын гишүүдээс хэлэлцэх асуудалтай холбоотойгоор ашиг сонирхлын зөрчилтэй гишүүдийг санал хураалтад оролцохгүй байхыг санууллаа.

Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү гишүүн "Засгийн газрыг огцруулах асуудалд гарын үсэг зурсан Л.Энх-Амгалан даргаар хурлыг удирдуулахгүй байх хэрэгтэй. Дэд дарга Я.Санжмятаваар удирдуулаад явах нь зүйтэй" гэсэн горимын санал гаргалаа.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр "Хэлэлцэж байгаа асуудлыг батлахаас өмнө ашиг сонирхлын зөрчлөөс урдчилан сэргийлэх тухай хуулийн 8.2-т тодорхой заачихсан байгаа шүү. Тиймээс ашиг сонирхолын зөрчил үүссэн нь яаж тогтоогдоод байгаа юм бэ гэдэг асуулт гарч ирнэ. Нэгдүгээрт өөрсдөө уучлал гуйчихсан. АТГ болон прокурорын газраас хэрэгт холбогдолтой гэсэн бичиг ирсэн. Огцруулах хамгийн том үндэслэл нь сайд нар ЖДҮХС-гаас зохион байгуулалттайгаар олуулаа зээл авсан гэдэг. Тиймээс сайд нар чуулганы танхимыг орхих шаардлагатай байна. Энэ бол илт ашиг сонирхолын зөрчил үүсчихээд байна" гэсэн санал хэллээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ "Өнөөдрийн хуралдаан бол зөвхөн Засгийн газрыг огцруулах асуудалтай холбоотой биш хууль, шударга ёсыг хэлэлцэнэ. Нийтийн болон ашиг сонирхлын зөрчлийн хуулинд байгаа заалтын дагуу ашиг сонирхолын зөрчилтэй гишүүд хуралдаанд оролцох боломжгүй юм аа. АН-ын бүлгийн хувьд Засгийн газрыг огцруулах асуудлыг огцруулах асуудлыг дэмжихээр улс төрийн шийдвэр гаргасан. Тиймээс Я.Санжмятав дарга ч гэсэн ашиг сонирхлын зөрчилтэй байж магадгүй юм. Тиймээс хуулийн хүрээнд нь хэн нь даргалах ёстой вэ гэдгийг шийдэх нь зөв" гэж бодож байна.

Гишүүд үргэлжлүүлэн горимын санал хэлж байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.