Сурагчдын амралтын хуваарийг БСШУСЯ-наас эцэслэн гаргалаа


Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Хичээлийн жилийн бүтцэд өөрчлөлт оруулах тухай“ 2018 оны А/747 дугаар тушаал гарчээ. Тушаалаар ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдын 2, 3, 4 дүгээр улирлын хичээллэх болон амрах хугацааг дараах үндэслэлээр өөрчлөн баталсан байна. УИХ-ын “Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” 2018 оны нэгдүгээр сарын 05-ны өдрийн 02 дугаар тогтоолын 7 дугаар заалт: “агаарын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, урьдчилан сэргийлэх хүрээнд улсын хэмжээнд сургуулийн өмнөх, ерөнхий болон мэргэжлийн боловсрол, дээд сургуулийн хичээлийн жил эхлэх, дуусах болон улирлын амралтын хуваарийг өөрчлөх асуудлыг судалж, 2018 онд багтаан шийдвэрлэж хэрэгжүүлэх” Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 47 дугаар хуралдааны тэмдэглэл, Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хорооны 2018 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/82 дугаар албан бичиг, “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын хуваарийг 2018 оны 12 дугаар сарын 15-наас 2019 оны 2 дугаар сарын 15-ныг хүртэл хугацаанд тогтоох” Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмж, Эрүүл мэндийн яамны санал зэргийг харгалзан үзэж өөрчлөлт оруулжээ.

Хичээлийн жилийн бүтэц өөрчлөгдснөөр сурагчид дараах хуваарийн дагуу амрах юм байна. Үүнд:

- Аймаг, сум, тосгон, багийн сурагчдын:

- 2 дугаар улирлын амралт

- бүх ангийн сурагчид XII сарын 22-ноос I сарын 20-ныг дуустал 4 долоо хоног

- 3 дугаар улирлын дундуур

- Цагаан сарын амралт 1 долоо хоног

- 3 дугаар улирлын амралт
бүх ангийн сурагчид III сарын 23-наас IV сарын 14-нийг дуустал 3 долоо хоног /газар зүйн бүслүүр, цаг уурын онцлог, мал төллөх хугацаанаас хамааран тус улирлын амралтыг 1 долоо хоногийн өмнө эхэлж болно/;

Зуны амралт

- I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

- III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

- VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Нийслэлийн сурагчдын:

-2 дугаар улирлын амралт

-  I-V ангийн сурагчид XII сарын 22-ноос II сарын 10-ныг дуустал 7 долоо хоног

- VI-XII ангийн сурагчид XII сарын 29-нөөсII сарын 10-ныг дуустал 6 долоо хоног

3 дугаар улирлын амралт

бүх ангийн сурагчид III сарын 16-наас IV сарын 07-ныг дуустал 1 долоохоног

Зуны амралт

I-II ангийн сурагчдын хувьд VI сарын 01-нээс

III-V ангийн сурагчдын хувьд VI сарын 08-наас

VI-XII ангийн сурагчдын хувьд VI сарын 15-наас эхэлнэ.

Сурагчдын хичээллэх, амрах хугацаа өөрчлөгдсөнтэй холбогдуулан хичээлийн жилийн үргэлжлэх хугацаанд сургалтын хөтөлбөр бүрэн хэрэгжсэн байхаар хичээлийн агуулгыг нягтруулах зөвлөмж заавар боловсруулж ерөнхий боловсролын сургуульд хүргүүлэх, сурагчдын амралтаар багш нарт зориулсан сургалт зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.