Мал тооллого ирэх сарын 7-ноос улс орон даяар эхэлнэ


Манай улсын мал сүрэг өнгөрсөн онд түүхэнд байгаагүй их хэмжээгээр өсч 66.2 саяд хүрсэн. Энэ жил 18 мянган төл хүлээж авсан бөгөөд 84.6 сая мал намаржиж байгаа талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан Б.Батзориг хэлж байсан юм. Энэ онд мал сүргийн тоо хэдэд хүрснийг албан ёсоор баталгаажуулах 2018 оны мал, тэжээвэр амьтад, хашаа, худаг тэжээлийн тооллого ирэх сарын 7-17-ы хооронд улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан мал, тэжээвэр амьтантай иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд тооллогын үеэр малаа ойр бэлчээж, мал тэжээвэр амьтдыг нүдээр үзэж, биечлэн тоолох нөхцөлийг бүрдүүлэхийг анхааруулж байна. Мөн тавиул малтай иргэд малчинтайгаа холбогдож регистрийн дугаараа малчиндаа тэмдэглүүлж тооллогод хамрагдах ажээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.