Ж.Эрдэнэбат: Ерөнхий сайд та үлдэх юм бол сангийн сайдаа солиорой


Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж ийнхүү хэллээ. Тэрбээр "Сэлэнгийн ард түмэн таниас болоод шороотой ус уугаад байна гэж гомдол хэлсэн. Би тодруулсан, бодитой мэдээлэл байна лээ. Тэгэхээр та үүнд анхаараарай. Та бүхний хэлсэн үг үйлдлийг гадаадын хөрөнгө оруулагчид ажиглаад байж байдаг юм. Хөрөнгө оруулалт багасах эсэх нь үүнээс маш их хамаарна. Засгийн газар гадаадын хөрөнгө оруулалт татаж оруулж ирэх ёстой, хөнгөлөлттэй зээл оруулж ирэх ёстой. Үүнийг хийчхээд Монголбанканд даатгах ёстой юм.

Би Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд нэг зүйл хандаж хэлмээр байна. Танай Засгийн газар үлдэх юм бол Сангийн сайдаа соль. Ч.Хүрэлбаатар шиг өнөөдөр төрийн мөнгийг арилжааны банкинд байршуулсан байсныг зогсоосон гэж хэлж байгаа Сангийн сайдаас ичиж байна. Тань шиг төрийн мөнгийг өөрийнхөө доор хав дараад сууж байдаг Сангийн сайд байдаггүй юм. Гадаадын орнууд төрийн мөнгөө олон улсын банканд хадгалуулж байж өсгөдөг юм" гэлээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.