Жирэмсэн болон насанд хүрээгүй охидын биеийг хүчээр үнэлүүлдэг байжээ


 
Энэ сарын 28-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын дэргэдэх Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчид бусдын биеийг хүчээр үнэлүүлдэг бүлэг этгээдийг илрүүлэн, дайчлан баривчилжээ. Бүлэг этгээдүүд нийт таван эмэгтэйг эрхшээлдээ байлгаж, биеийг нь хүчээр үнэлүүлдэг байсан аж. Тэдний эрхшээлд биеэ үнэлж байсан эмэгтэйчүүдийн дунд гурван насанд хүрээгүй хүүхэд, хоёр жирэмсэн эмэгтэй байжээ. Бусдын биеийг хууль бусаар, хүчээр үнэлүүлдэг байсан гэх бүлэг этгээдүүдийг цагдан хорьж, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна.
Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.