Ж.Батзандан: У.Хүрэлсүхийг авч үлдэхээс өөр сонголт алга


Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Цөөхөн гишүүд үг хэлж дууссаны дараа УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн мэдүүлсэн Ерөнхий сайдыг огцруулах эсэх асуудлаар санал хураалт эхэлнэ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

Олон өдөр маргалдлаа. Эрх баригч намын хагаралдаан  Монголын зовлон болж байна. Мундаг байсан учраас 65 суудал авсан гэж хэлж байна. Мундагт нь  та нарыг сонгоогүй шүү. Хулгай хийхгүй байх гэж л сонгосон. Тухайн үеийн ардчилсан намын удирдлагуудад итгэл алдарсандаа та нарыг сонгосон юм. Гэтэл бас л сонголтгүй боллоо доо. Хэрэв У.Хүрэлсүх огцорвол дараагийн Ерөнхий сайд нь хэн байх уу гэж бодлоо гэвч хайгаад олсонгүй. Аргагүй эрхэнд У.Хүрэлсүхийг авч үлдэхээс өөр сонголт алга. Энэ хүн манангийн эсрэг зоригтой дуугарч чадаж байна. Энэ хүнд би баярлаж байгаа. Бизнес эрхлэгчид бизнесээ булаалгахаа больсон гэж ярих болсон нь У.Хүрэлсүхийн үр дүн. Гэхдээ У.Хүрэлсүх төгс хүн биш ээ. Хувьсгалт шинэчлэлтийн үед намаа боддоггүй юм аа. Харин эх орноо бодох ёстой. М.Энхболд, Ц.Элбэгдорж хоёр хонгилыг бий болгосныг мэднэ. Монголыг мафийн бүлэглэлээс салгаж өгөөрэй та, Эдийн засгийн том реформ маргаашаас эхэлж байна шүү. Засгаа авч үлдчихээд маргааш тайвширч болохгүй шүү. Наадуул чинь маргааш вино барьчхаад тань дээр орно  шүү, бүү итгээрэй. Та гаднын эдийн засгийг судлаарай.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.