У.Хүрэлсүхийн засгийн газар хэвээр үлдлээ


УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа нарын 27 гишүүний өргөн барьсан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэлээ. Гишүүд Ерөнхий сайдыг огцруулах асуудалтай холбоотойгоор Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс асуулт асууж, үг хэлсэн юм.

Ингээд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах нь зүйтэй гэсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналаар санал хураахад хуралд оролцсон гишүүдийн олонх буюу  54.8 хувийн саналаар байнгын хорооны саналыг дэмжсэнгүй.

Ийнхүү Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг огцруулах асуудал УИХ-ын нэгдсэн чуулганаар дэмжигдээгүй тул Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газар үргэлжлүүлэн ажиллахаар боллоо. 

Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанд нийт 73 гишүүн оролцов. Тодруулбал, УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг, Б.Батзориг нар гадаадад яваа юм. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Uyanga 2018 11 сар 30

Zuw yum hiilee Hvrelsvh Tanid amjilt