Ж.Батзанданг АН-ын гишүүнээс нь хасаж, Л.Болд, Д.Мурат нарын сонгуульд өрсөлдөх эрхийг нь хасав


АН-ын дарга С.Эрдэнэ, Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

Өнөөдөр өглөө хуралдсан Ардчилсан намын Үндсэн дүрмийн хороо хуралдаанаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд, Д.Мурат нарыг намын үндсэн дүрэм зөрчсөн гэсэн шийдвэрийг гаргасан. Энэ дагуу Ардчилсан намын бүлэг хуралдаж Үндсэн дүрмийн хорооны шийдвэрийг хэлэлцсэн байна. 

Мөн Ардчилсан намын дарга С.Эрдэнэ Үндсэн дүрмийн хорооны гаргасан шийдвэрийн дагуу нэр бүхий дээрх гишүүдэд улс төрийн хариуцлага тооцох шийдвэрийг гаргажээ. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.