Ж.Батзандан: Би намаасаа хөөгдсөн, Монголоосоо хөөгдөөгүй...


УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Засгийн газрыг огцруулах асуудлыг дэмжих намынхаа улс төрийн шийдвэрийг  дагаагүй учир өнөөдөр АН-аас Ж.Батзанданг дөрвөн жилийн хугацаатайгаар гишүүнчлэлээс нь хасч, Л.Болд гишүүнийг намын нэрийн өмнөөс УИХ-д нэр двэшүүлэхгүй байх улс төрийн шийтгэл оноосон юм.

Мэдээллийн эхэнд УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Би намын улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрийг ерөөсөө ойлгохгүй байгаа. Би намаасаа хөөгдсөн Монголоосоо хөөгдөөгүй. Үүнд би баяртай байна. Тун удахгүй УИХ-ын гишүүн 40 гишүүн М.Энхболдыг албан тушаалаас нь огцруулна. Удахгүй АН-ын удирдлагуудыг чөлөөлөх ажлыг бас явуулна.МАНАН-гийн халаасанд байгаа С.Эрдэнэтэй тэмцэнэ.

Би АН-ын эв нэгдлийн төлөө хичээж зүтгэсээр ирсэн. Гэхдээ өнөөдөр буруу зүйлийн төлөө тэмцэж байсан гэдгээ ойлголоо. АН шинэчлэгдээгүй юм байна гэдгийг би өнөөдөр харлаа. АН-ын энгийн гишүүдтэй хамтарч, намын шинэчлэлийн төлөө зүтгэх болно. Өнөөдөр нам харгалзахгүй хулгайчид нэгдэж байхад эх орончид бас нам харгалзахгүй тэмцэх болно” гэсэн юм.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.