Спортын шилдгүүдийг энэ сарын 14-нд тодруулна


Спортын салбарын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ Чоно” наадмын ёслол хүндэтгэлийн арга хэмжээ энэ сарын 14-нд Соёлын төв өргөөнд болохоор товлогджээ. Монголын үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд шагнал гардуулах энэхүү ёслолын үеэр оны шилдэг тамирчин, дасгалжуулагч, баг, спорт холбоод, олимпийн зөвлөлийг тодруулдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд манай тамирчид тив, дэлхийн болон олон улсын хэмжээний томоохон тэмцээнүүдэд тогтмол амжилттай оролцсон. Иймд шилдэг тамирчны шалгаруулалт тун өрсөлдөөнтэй болох нь дамжиггүй гэдгийг холбогдох хүмүүс хэлжээ. Дашрамд дурьдахад, өнгөрсөн жилийн шилдгийн шилэг тамирнаар Д.Отгондалай, Д.Сумъяа нар шалгарч байсан юм.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.