Найзыгаа эхнэртэйгээ хардаж аминд нь хүрчээ


Хардалтаас үүдсэн уур бухимдалдаа барьж дийлээгүйн улмаас найзыгаа эхнэртэйгээ хардаж хормын төдий хүний аминд хүрсэн хэрэг гарсан. Тодруулбал, 12-р сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн байгууллагын оффисын өрөөнд 39 настай эрэгтэй Т-г эхнэртэйгээ хардаж улмаар хүний аминд хүрчээ.

“Хүн амины хэрэг гарсан байна” гэх дуудлага мэдээллийг иргэнээс цагдаагийн байгууллагад ирүүлжээ.Дуудлага мэдээллийн дагуу цагдаагийн бие бүрэлдэхүүн, шинжээч эмч оролцуулан хэргийн газрын үзлэг хийхэд эрэгтэй 29 настай Т, эрэгтэй 37 настай Б нар нь “Манай эхнэртэй хамт архи уусан” хэмээн марган харилцан зодолдож 39 настай Т-г амийг нь хохироожээ.

Уг хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.