Монгол хүн латин бүжгийн формэйшн төрөлд дэлхийн аварга болжээ


сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн ням гарагт БНХАУ-ын Шэнжен хотод WDSF Латин бүжгийн формэйшн тэмцээн болж өндөрлөлөө. Энэхүү тэмцээнд манай улсаас “Star Dance”, “Moon Dance” хамтлагийнхан оролцсон. Мөн ХБНГУ-ын бүжгийн ”Grun Gold” хамтлагаас Монгол Улсын иргэн Нэргүй овогтой Онондарь оролцож дэлхийн аварга болжээ.

Н.Онондарь нь 21 настай “Спортын сэтгэл судлал”-аар сурдаг. Германы Бременд ирээд жил гаран болж байгаа аж. Өмнө нь буюу зургаан жилийн өмнө Бремений дэлхийн аваргад Монголынхоо бүжгийн “Стар“ хамтлагаараа оролцож байжээ. Тэр үед  ”Grun Gold”-ийг биширч, энэ хамтлагт орж бүжиглэх мөрөөдөлтэй болжээ. “Мөрөөдөл минь биелж байгаад итгэхийн аргагүй баяртай байна” гэж сэтгэгдлээ хуваалцжээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.