Гачуурт, Хонхор, Тэрэлжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав


 
Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хонхор, Гачуурт тосгон, Тэрэлж орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав. 2030 он гэхэд Гачууртыг 7000 хүн амтай, амралт сувилал, байгалийн цэвэр аялал жуулчлал хөгжсөн бүс болгохоор төлөвлөснийг Нийслэлийн  Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцууллаа. 

 
Тэрэлж орчмыг мөн аялал, жуулчлал, амралт сувиллын бүс болгох бөгөөд хүн амыг нь 4500-аас хэтрүүлэхгүй гэж тооцжээ. Ингэхдээ Мойлтын тохой болон одоогийн суурин үүссэн хэсгийг л суурьшлын бүс болгох гэнэ.
 
Харин Хонхор тосгоныг хотын шинэ суурьшлын бүс болгохын зэрэгцээ сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн бүс болгохоор төлөвлөгөөнд тусгажээ. Дашрамд дурдахад, энэ удаагийн хуралдааны үеэр шашны 30 байгууллагын зөвшөөрлийг сунгалаа.
 
Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ
Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.