Сувилагчид хөөгдсөн жирэмсэн эмэгтэй, таксинд төржээ


Жирэмсэн эмэгтэйг тасаг андуурлаа хэмээн хөөж гаргаснаас болж гадаа төрсөн гэх мэдээлэл цацагдаад байна. Тодруулбал, өчигдөр 23.00 цагийн үед иргэн Н амаржихаар ЭХЭМҮТ-д очжээ. Гэтэл төрөх гээд сандарч орж ирсэн эмэгтэйг "Төрөхийн хаалгаараа ор" гээд явуулсан байна. 

Үүний улмаас эмэгтэй гадаа амаржсан гэв. 

Харин энэ талаар ЭХЭМҮТ-ийн Хэвлэлийн ажилтнаас тодруулахад "Төрөхөөр ирсэн эмэгтэй тасагаа андуурч ирсэн. Эмч нар тойроод Эх барихын тасгийн хаалгаар ороод ир гээд явуултал таксины жолооч андуураад "Гурван гал" эмнэлгийн үүдэнд аваачсан байна лээ. Тэгээд эмэгтэй таксинд төрж, төрүүлсэн хүүгээ тэврээд буцаад орж ирсэн. Тэгэхээр нь төрөх тасгаас эх баригч эмч, асрагч, сувилагч очиж, яаралтай тусламж үзүүлсэн. Эх хүүхэд хоёрын биеийн байдал маш сайн байгаа" гэсэн хариулт өглөө. 

Эх сурвалжийн мэдээлж байгаагаар, эмэгтэй төрөхийн тасгаа хайж явах үедээ гадаа хүүхдээ төрүүлсэн. Тэгээд буцаад элгэндээ хүүхдээ тэврээд уйлаад ороод ирсэн. Тэнд байсан бүх хүн маш ихээр цочирдсон гэлээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.