ХСИС "Дэлхийн сайн дурын байгууллагын ажилчдын өдөр"-т нэгдлээ


Хууль Сахиулахын Их Сургуулийн Сонсогч Суралцагчдын холбоо нь жил бүрийн 12 дугаар сарын 1-ны өдөр тохиодог  “Дэлхийн Сайн Дурын Байгууллагын Ажилчдын Өдөр”-т нэгдэж “Халуун сэтгэл” сайн үйлсийн аяныг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр амжилттай зохион байгууллаа

Тэд нийт 50 чихэвч, 30 нэхий бээлий, 30 литр халуун аарцыг амьдрахын төлөө зүтгэж хүйтэнд хөрж, халуун халж, даархыг ч үл ажран хөдөлмөрлөх Баянзүрх дүүргийн иргэдэд тусламжийн гараа сунгажээ.

Тэсгим өвлийн хүйтэнд даарч зүдэрсэн тэдний зүрх сэтгэлд бага ч болтугай итгэл найдвар  төрүүлж, халуун дулаан урмын үг хэлж, гарын бэлэг өгөхөд тэдний зорилго оршсон билээ.  Мөн та магадгүй энэ сайхан халуун сэтгэлийн аянд нэгдэж болох юм. Таныг дараагийн CHALLENGE-д дуудаж байна.  

Сайн санааны үзүүрт тос байдагтай адил хариу нэхээгүй тус гэдэг хамгаас сайхан!

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.