Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох асуудлыг хойшлууллаа


УИХ-ын чуулганы хуралдаанаар Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн Ч.Улааныг томилох эсэх асуудлыг хэлэлцэх гэсэн боловч тогтоолын төслийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх УИХ-д танилцуулаагүй гэдэг үндэслэлээр хойшлууллаа. 

УИХ-ын нэр бүхий 40 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцортол чуулганы хуралдаандаа суухгүй гэж бойкот зарласан. Бойкот үргэлжилж өнөөдөр зарим гишүүд чуулганы танхимын гадна суулт зарлаад байна. Мөн Засгийн газрын гишүүд хуралдаа суухгүй байгаа нь Ч.Улааныг ХХААХҮ-ийн сайдад томилох асуудлыг ийнхүү хойшлуулахад хүргэлээ. Харин УИХ-ын дарга М.Энхболд "Г.Занданшатар сайдыг сайд нараа хуралдаа суулгахыг шаардаж байна" хэмээн анхааруулсаар байна. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.