Солонгост танхайрсан Монгол иргэнийг шалгаж байна


БНСУ-ын Тэгү хотын цагдаагийн газарт  энэ сарын 4-ний өдөр Монгол улсын иргэн танхайн хэргээр саатуулагджээ. Тодруулбал, тус улсад гэрээгээр ажиллаж байсан иргэн А /23 настай/ ачааны машины жолооч 50 настай солонгос иргэнийг зодож, танхайрсан байна. Мөн тэрбээр дуудлагаар очсон цагдаа нарт ч эсэргүүцэл үзүүлсэн ажээ.

Иргэн А Монгол руу яаралтай буцах шаардлага гарсны улмаас Сөүл рүү явах гээд замын унаанд дайгдахаар ачааны машиныг зогсоосон байна. Улмаар жолоочтой хэл ойлголцохгүйн улмаас солонгос иргэнийг зодож танхайрчээ. Одоогийн байдлаар түүнд Тэгү хотын цагдаагийн газар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ажээ. 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.


Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.