НӨАТ-ын буцаан олголт дөрөвдүгээр сард шилжинэ


Энэ оноос эхлэн НӨАТ-ын буцаан олголтоос 10 хувийн татвар авдаг болсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд гарах болсон. Тэгвэл энэ талаар ТЕГ-аас тодруулахад "Ор үндэслэлгүй мэдээлэл юм. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллыг хувь хүний орлогын албан татварын хуулийн 16.1.18-т заасны дагуу албан татвараас чөлөөлнө гэж заасан байдаг. Тийм учраас ямар нэгэн шимтгэл авахгүй. Мөн 2018 оны НӨАТ-ын буцаан олголтын мөнгө иргэдийн дансанд ирэх дөрөвдүгээр сард багтан шилжинэ" гэсэн мэдээллийг бидэнд өглөө.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Иргэн 2019 01 сар 04

Е-баримт бүртгүүлэхэд үнийн дүнгийн 2 хувь бодогдох ёстой, гэтэл 2 хувь-д хүрэхгүй үнийн дүнгээр баталгаажсан байдаг, тэгэхлээр НӨАТ-ын 2 хувь-иас 10% татвар авдаг. Өөрөөр хэлбэл тэр баталагаажсан гэсэн тэр баримтын үнийн дүн чинь 2 хувиас 10%-ийн татвараа аль хэдий нь авчихсан дүн байгаа шүү хэрэг