НД-ын лавлагааг дурын газраасаа, үнэ төлбөргүй хэвлэн авч ашиглах боломжтой боллоо



 

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагааг даатгуулагч болон ажил олгогч дурын газраас, үнэ төлбөргүй өөрөө хэвлэж авах боломж бүрджээ.

Өмнө нь лавлагааг Төрийн үйлчилгээний цахим машинаас үнэт цаасаар эсвэл зөвхөн Нийгмийн Даатгалын Ерөнхий Газраас цаасан маягтаар авах боломжтой байсан.

2018 онд 1.9 сая удаагийн хандалтаар ажил олгогч болон даатгуулагч нар дээрх байдлаар лавлагаа авсан ба лавлагааны хураамж төлөх, хүлээгдэл үүсэх зэрэг хүндрэлтэй тулгардаг байв.
Тэгвэл одооноос эхлэн ажил олгогч, даатгуулагч нь НДЕГ-ын цахим хуудасны “Даатгуулагчид зориулсан вэб” хэсэгт нэвтрэн интернэт болон хэвлэх төхөөрөмжтэй л бол дурын газраасаа орон зай цаг хугацааны хязгаарлалтгүйгээр лавлагаагаа авч ашиглах боломжтой болжээ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт нь тухайн байгууллага болон иргэний санхүүгийн чадамж, орлогыг илтгэх гол баримт болдог тул арилжааны банк, Элчин сайдын яам, хууль шүүхийн байгууллагаас ихэвчлэн шаарддаг. Нийгмийн даатгалын байгууллагаас дээрх байгууллагуудад албан бичгээр шинэчлэгдсэн лавлагааг хүчин төгөлдөрт тооцож хүлээн авах хүсэлт хүргүүлсэн ба лавлагааны бодит эсэхийг хянах программ хангамжаар хангасан байна.

Тиймээс ажил олгогч, даатгуулагч Та http://daatguulagch.ndaatgal.mn/ холбоосоор доорх боломжуудыг ашиглан нэвтэрч, лавлагаагаа аваарай.

Нийгмийн даатгал гар утасны аппликэшнд нэвтрэх код
Иргэний тоон гарын үсэг (“Дан” систем)
Үүрэн телефоны операторын хэрэглэгч бол утасны дугаар болон регистрийн дугаар (“Дан” системийн нэг удаагийн нууц үг)

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.