Адууны халдварт өвчин гарчээ


Дорнод аймгийн зарим малчин өрхийн адуун сүрэгт хачигт халдвар өвчин илэрчээ. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сараас тархаж эхэлсэн адууны өвчин одоогоор таван сумын арван багийн нутаг дэвсгэрийг хамарсан талаар мэдээлсэн байна.

Тодруулбал, Баянтүмэн, Булган, Хэрлэн, Матад, Чойбалсан сумын 40 малчин өрхийн 150 гаруй адуу өвчилжээ. Арваннэгдүгээр сарын 9-нд Хэрлэн сумын малчин Э зарим адуу нь тодорхойгүй шалтгаанаар турж, сүргээсээ хоцрох шинж тэмдэг илэрсэн талаар аймгийн мал эмнэлгийн газарт мэдээлсэн байна. Мэдээллийн дагуу өвчилсөн адуунаас шинжилгээ авч, Улсын мал эмнэлгийн төв лабораторид илгээснээр адууны хачигт халдвар өвчин мөн болохыг тогтоожээ. Мөн дээрх өвчин газар авсан учир хавар, намрын улиралд өвчний голомтыг устгах, урьдчилан сэргийлэх талаар өргөн хүрээтэй ажиллах чиглэл өгсөн аж. 

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.