МАНАН дэглэмийн эсрэг жагсаал дахин болно


УИХ-ын гишүүн Л.Болд, Т.Аюурсайхан, Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын гишүүд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэд УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулахыг хүсч, дахин нэгдүгээр сарын 10-ны өдөр жагсаал зохион байгуулахаар болсон талаараа мэдээлэл өгсөн юм. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: Өнөөдөр Монголд ёсзүйт, олон нийтийн шаардлагыг хэрэгжүүлдэг төр хэрэгтэй. МАНАН дэглэмийг устгая гэж жагсаал хийсэн. Маш олон иргэд ирсэн. Харамсалтай нь МАНАН дэглэмийнхэн ард түмнээ доромжлон тохуурхаж байна. Нэгдүгээр сарын 10-ны өдөр эсэргүүцлийн тайван жагсаал, цуглаан зохион байгуулна. 21 аймгийн төв талбайд бидний нэгдсэн тэмцэл, жагсаалыг хийнэ.

УИХ-ын гишүүн Л.Болд: Бид өмнөх жагсаалын үр дүнгийн талаар мэдээлэл хийхээр төрийн бус байгууллагын төлөөллөө оролцуулах байсан. Гэвч Төрийн ордонд нэвтрэх эрх олгосонгүй. Бид УИХ-ын дарга М.Энхболдыг сайн дураараа суудлаа чөлөөл гэдэг шаардлага тавьж байгаа. Гэвч бул хар чулуу шиг албан тушаалдаа суусаар байна. Сүхбаатарын талбайд өвлийн хувцастай гурван мянган хүн цуглалаа гэж доромжилж байна. Бид энэ удаад жагсаалаа хийж, улс төрийн суулт хийж, шаардлагаа ялалтад хүртэл сууна.  Сүхбаатарын талбайд гэр барьж, өлсгөлөн зарлахад оролцохоо мэдэгдсэн. УИХ-ын гишүүд бид улс төрийн суулт хийнэ. Гэхдээ энэ удаа биш. Стратегийн ордуудыг төр, ард түмний мэдэлд өгнө гэлээ.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

zochin 2019 01 сар 08

ZORCHILIIN HUULIIN GUTGEH ZAALT INGEEGUI TE GEHIIG DAVRAANA