Д.Жавхлан, М.Амарболд нар давж заалдахаар болжээ


Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд 13 настай охин М-ийг хүчээр архи уулгаж, хордуулан, онц хэрцгийгээр хүчирхийлж амийг насыг нь хөнөөсөн этгээдүүд болох Д.Жавхлан, М.Амарболд нарт шүүхээс бүх насаар хорих ял оноосон билээ.

Тэгвэл Д.Жавхлан, М.Амарболд нар анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж давж заалдахаар болжээ. Энэ асуудлаар хохирогч талын өмгөөлөгч Г.Батбаяраас тодруулахад “13 настай охины амь насыг хохироосон этгээдүүдийн хэрэг давж заалдах шатны шүүхэд энэ долоо хоногт шилжих байх. Илтгэгч шүүгч шүүх хурал хэзээ хуралдахыг товлоно. Цагаан сарын өмнө эсвэл хойно шүүх хурал болох байх” гэв. Мөн талийгаач охины аав Т.Лхагвасүрэн анхан шатны шүүх хурлын дараа бие нь муудаж СЭМҮТ-д эмчилгээ хийлгэж байгаад гарсан аж.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Busgui hun bn 2019 01 сар 08

Zaa uuchlaarai iim yumnuudiig heleh muu ug alga, umguulj yavdag umguulugch bas baidgiin baijee, unendee iim muu yumnuudiig umguuleh umguulugch oldohgui baih l yostoi