Г.Чимгээ: Би охиныхоо амийг Ю.Нэмэхбаяр, Э.Одонтунгалаг нараас нэхэж байна


Өнөөдөр “Охидын түүх” ТББ талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ээжтэй хамтран өнөөдөр мэдээлэл хийлээ.

"Охидын түүх" ТББ-ын гүйцэтгэх захирал Э.Цэцэгсайхан “Талийгаач охины талаар янз бүрийн мэдээлэл цацагдах болсон. Тиймээс ар гэрийнхэн нь тайлбар хийж байгаа юм. Охин маш учир битүүлгээр амиа алдсан. Бидэнд лифтэнд сууж буй охины бичлэг байгаа. Өөр нотлох баримт бидэнд байхгүй. Мөн Цагдаагийн ерөнхий газрын дарга С.Баатаржав, Хууль зүйн дотоод хэргийн сайд Ц.Нямдорж нарт талархсанаа илэрхийлье. Энэ хэрэгт нэмэлт шалгалт хийж, хэргийг үргэлжлүүлэн шалгахаар болж байна” гэв.

Ч.Чамин-Эрдэнийн ээж Г.Чимгээ “Охины минь хэргийг хаах гэж байсан хуулийн байгууллагад гомдолтой байна. Хэргийг хаалгахгүйн төлөө Р.Булгамаа, Р.Баярмагнай өмгөөлөгч нар надад том туслалцаа үзүүллээ. Яаж ч бодсон 20 сантиметрийн хэмжээтэй цонхоор хүн багтахгүй. Гэтэл цагдаагийн байгууллагаас охиныг минь амиа хорлосон болгож хэргийг хаахаар зүтгэж байна. Хан-Уул дүүргийн цагдаа нар охиныг минь судалж, гэмт хэрэгтэн болгох гэж үзлээ. Миний охин хэзээ ч тийм байгаагүй. Цагдаагийн байгууллага охиныг минь амиа хорлосон гэсэн үндэслэл гаргаж байвал би тэд нарын нүдэн дээр 11 давхраас үсрээд ямар гэмтэл авахыг харуулъя. Шүүхийн байгууллага худлаа шинжилгээ гаргаж өмсөж явсан подволкыг нь хүртэл сольсон байсан. Би хэзээ ч шүүхийн шинжилгээний дүгнэлтэд итгэхгүй. Би цагдаа нарт 11 давхраас үсрээд харуулбал ард нь миний ганц хүү үлдэх байх. Тиймээс Ю.Нэмэхбаяр, Э.Одонтунгалаг нартай хатуу тооцоо бодно. Охиныхоо амийг тэднээс нэхнэ” гэлээ.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.