Зам тээврийн ноцтой осол гарлаа


Өнөөдөр /2019.01.08/ Дорноговь аймагт зам тээврийн ноцтой осол гарч, хоёр хүн газар дээрээ амиа алдаж, 30 гаруй хүн хүнд, хүндэвтэр бэртэж гэмтжээ. Тодруулбал, өнөө өглөөний 06.00 цагийн үед Замын-Үүдээс Улаанбаатарыг чиглэн гарсан 45 хүний суудалтай хот хоорондын зорчигч тээврийн автобус Замын-Үүдээс хот руу гардаг хаалгыг мөргөснөөр уг осол гарчээ. Ослын улмаас жолооч, зорчигч хоёр амиа алдсан гэх харамсалтай мэдээллийг Тээврийн цагдаагийн албанаас өгсөн юм. Мөн бэртсэн зорчигчдын дунд биеийн байдал нь маш хүнд ноцтой бэртэл авсан олон зорчигч байгаа гэж мэдэгдлээ.

Одоогоор гэмтсэн хүмүүсийг Замын-Үүдийн эмнэлэгт үзлэгт оруулж байгаа бөгөөд удахгүй галт тэргээр Улаанбаатар хотод авчрахаар болжээ. Өнгөрсөн хугацаанд тээврийн салбарыг мэргэжлийн бус удирдлагаар хангаж байна гэх хэл ам ихээхэн гарах болсон ч ортой ажээ. Учир нь Авто тээврийн үндэсний төвийн дарга нарыг судлан үзвэл мэргэжлийн бус, тус салбарт ажиллаж байгаагүй "дээрээс татаа" бүхий олонхи байгаа юм. 

Мөн яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байгаа С.Батболд нь ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргад нэр дэвшээд байгаа билээ.

Бид цаг тухай бүр эргэн мэдээллэх болно.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Авто тээврээс сонгуулийн дараа халагдсан ажилтан 2019 01 сар 08

Хурд хэтрүүлж жпс ээр хяналт тавьдаг мэргэжилтэн хариуцлагагүй хандсан байна