Шадар сайд асан Ц.Оюунбаатар нарт холбогдох хэргийн шүүх хурал хойшлов


Өнөөдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхэд Ц.Оюунбаатар, Д.Жаргалсайхан, О.Тэмүүжин нарт холбогдох хэргийн шүүх хурал эхэлсэн.
Шадар сайд асан Ц.Оюунбаатарыг албан тушаал, авлига хээл хахуулийн хэрэгт холбогдоод удаж буй. Түүнийг Шадар сайдын алба хашиж байхдаа 150 гаруй сая төгрөг шамшигдуулж, улсад их хэмжээний хохирол учруулсан гэж үзэн шалгаж эхэлсэн юм. . Шүүх бүрэлдэхүүний шийдвэрээр уг хурлыг хойшлуулах шийдвэр гаргажээ

Тэрбээр “Тэмээн поло 2016” тэмцээнийг зохион байгуулах зардалд 27 сая төгрөг зарцуулснаас гадна нэмж 150 сая төгрөг олгох шийдвэр гарган, өөрөө ерөнхийлөгчөөр нь ажилладаг “Монголын тэмээн поло, спорт уралдаан аяллын холбоо” төрийн бус байгууллагынхантай үгсэж, дансанд дээрх мөнгийг шилжүүлж авсан нь тогтоогдсон юм.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.