“Монгол наадам” гэр баазыг түшиглэн мөсөн гулгуурын талбай ашиглалтанд орлоо


Улаанбаатар хотоос 35 км зайд орших “Монгол наадам” гэр бааз нь Хүй долоо хутагт байрладаг. Тус бааз нь 2014 оноос эхлэн эко халаалттай амралтын гэрүүд, хүндэтгэлийн 10 ханатай гэр,  караоке, зоогийн газартайгаар жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулж байна. Хүндэтгэлийн гэртээ нэг ээлжиндээ 40-60 хүн хүлээж авах боломжтой бөгөөд бүх төрлийн захиалгат хоолоор үйлчилдэг. Тус хамт олон үйл ажиллагаагаа улам бүр өргөжүүлэн "Монгол наадам" гэр баазыг түшиглэн мөсөн гулгуурын талбайг шинээр ашиглалтад орууллаа.

Та бүхэн Улаанбаатар хотын утаанаас хол амралтын өдрүүдээр гэр бүл, найз нөхөд, анги хамт  олон болон, албан байгууллагаараа цэвэр агаараар амьсгалж ая тухтай тохилог орчинд сэтгэл ханамжтай үйлчлүүлэхийг хүсвэл  "Монгол наадам" гэр баазыг зориорой. Мөн удахгүй болох цасны баярыг тохиолдуулан сэт хоолны меню шинээр гарган та бүхэнд санал болгож байна.

Сурагчдын амралт эхэлсэн басхүү ханиад томуу ихтэй энэ үед эцэг эхчүүд хүүхдээ эрүүл орчинд амраахаас гадна өөрсдөө ч мөн адил сайхан амраад ажлын ядаргаагаа тайлах бүрэн боломжтой юм. Та Монгол наадам гэр баазыг зорьсоноор эрүүл цэвэр агаарт халуун аарц, чацаргана, амтат хоолоор үйлчлүүлэнгээ тав тухыг мэдрэх боломжтой юм.

Уг амралтын газарт та бүхний ая тухтай амралтыг бий болгохын тулд эдгээр зүйл байрлаж байна.

Үүнд:

- Хүндэтгэлийн гэр

- Зоогийн газар 

- Амралтын гэр

- Ширээний теннис

- Караоке

- Мөсөн коток

- Хөл бөмбөгийн талбай

- Газрын теннисний талбай зэрэг багтаж байна.

Байршил Улаанбаатар хотоос баруун тийш 35км зайд Хүй долоон худгийн хурдан морь барианы газрын зүүн талд “Монгол наадам цогцолбор” ОНӨТҮГ-ын хашаанд байрлаж байна.

Холбоо барих утас: 88182868, 99422119 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.