Богд уулын Дархан цаазат газраас гурван буга агнаад зугтжээ


Богдхан уулын Дархан цаазат газраас хууль бусаар ан агнасан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 7-ны өдрийн 11:48 цагт Хан-Уул дүүргийн “Түргэний ам” гэх газарт буга агнасан хэрэг гарсан гэх дуудлага иргэнээс ирсэн аж. Мэдээллийн дагуу хэргийн газарт тус дүүргийн цагдаагийн алба хаагчид очиж шалгахад гурван тооны бугыг хууль бусаар агнаж, арьсыг нь өвчиж авч явсан байжээ.

Уг хэргийг одоогоор Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст хэрэг нээсэн бөгөөд харъяаллын дагуу Мөрдөн байцаах албаны хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст шалгах юм. Дээрх гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг мөрдөн шалгаж, эрэн хайж байгаа тухай албаныхан мэдээллэв.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.