Замын-Үүдэд осолд орсон иргэд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байна


Улаанбаатараас Замын Үүд чиглэлийн 47 хүнтэй нийтийн тээврийн автобус, тус сумаас 10 км зайтай орох хаалга мөргөсөн осол гарсан билээ. Ослын улмаас хоёр хүн нь амиа алдаж, 45 хүн хүнд болон хөнгөн гэмтэж бэртсэн. Гурван иргэний бие муу яаралтай хагалгаанд орох шаардлагатай байснаас нэг нь эмчилгээгээ дийлэлгүй нас баржээ. Тэдний 37 өвчтөнийг эмч нарын хамт Замын-Үүдээс галт тэргээр Улаанбаатарт энэ сарын 08-ны өдөр авч ирж, ГССҮТ-д эмчилгээ хийж байгаа. Нэг Эмчилгээний тасагт хэвтсэн 20 хүн хүнд гэмтсэн, тархи нугасны гэмтэлтэй, мөчдийн хугарал ихтэй. Харин дөрвөн өвчтөн оношилгооны түвшинд байгаа бол бусад нь харьцангуй гэмтэл багатай, эмчийн хяналтанд орж, зөвлөгөө аваад буцжээ. Замын-Үүд суманд байгаа гурван өвчтөнд эмчилгээ хийхээр Гэмтэл, согог судлалын үндэсний төвөөс гавал тархины гэмтлийн эмч, эрчимт эмчилгээний эмч болон сувилагч орон нутгийг зорьсон байна.  

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.