"МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" тайван жагсаал болно


Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нэгдүгээр сарын 10-нд болох үйл явдлын тойм:

Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09.00 цагт Эрүүл мэндийн хөгжлийн төвд тус төвийн Эс, эд, эрхтнийг шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах алба, Улсын нэгдүгээр төв эмнэлэг, ХСҮТ, ГССҮТ, Улсын гуравдугаар төв эмнэлгийн тархины үхэл тодорхойлох баг Хамтран ажиллах гурвалсан гэрээнд гарын үсэг зурна. Утас: 88027947

10.00 цагт Төрийн ордонд УИХ дахь Ардчилсан намаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

10.00 цагт ОБЕГ-т “Онцгой байдлын албаны удирдах ажилтны стратегийн цугларалт” эхэлнэ.

11.00 цагт Эмгэг судлалын үндэсний төвд “Уушги тоосжих өвчин ба Асбестын шалтгаант амьсгалын замын өвчний эрт үеийн оношилгооны чадамжийг сайжруулах” төслийн хүрээнд зайн оношилгооны төхөөрөмж хүлээлгэн өгнө. Утас: 89174602, 86885060

11.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн Т.Золбаяр “60 тэрбумын хэрэг”-ийн талаар мэдээлэл хийнэ.

12.00 цагт Сүхбаатарын талбайд  "МАНАН дэглэмийн эсрэг монгол түмний нэгдэл" эсэргүүцлийн тайван жагсаал болно.

14.00 цагт ТӨБЗГ-т "Төрийн өмчит компанийн засаглалын үнэлгээний аргачлал" хэлэлцүүлэг болно. Утас: 91918297

14.00 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимд “Үйлдвэржилтийн өрөг Баянзүрх дүүрэг” хэлэлцүүлэг болно.

15.00 цагт ЭМЯ-нд Д.Сарангэрэл сайд БНСУ, БНЭУ, Япон, БНХАУ, БНФУ, ОХУ-д суралцах 139 эмчтэй уулзана. Утас: 99179899, 86885060

 
Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.