УИХ-ын дарга М.Энхболд албан тушаалаа өгөхгүй гэв


“МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний эсэргүүцлийн жагсаал” Сүхбаатарын талбайд боллоо. Энэ жагсаалыг зохион байгуулагч УИХ-ын нэр бүхий таван гишүүн УИХ-ын даргыг албан тушаалаасаа чөлөөлөгдөх шаардлагыг дахин хүргүүлэхээр Төрийн ордонд орсон юм. Тэд УИХ-ын даргатай уулзаж, гарч ирсэн дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийв. УИХ-ын гишүүн Л.Болд:

-Бидний тавьсан шаардлагыг хүлээж авсангүй. Зарим гишүүд жагсагчдын эсрэг турхирч, ард түмнийг хооронд нь мөргөлдүүлж байна. Бид хариуцлагаа ухамсарлаж байна. Бид үймээн самуун, мөргөлдөөн рүү уриалж байна.

Бидний хэлэлцсэн зохион байгуулалтыг эвдлээ. Үүний цаадах хариуцлагыг УИХ-ын дарга М.Энхболд үүрэх ёстой. М.Энхболд түүхэн хариуцлагаа үүрэх ёстой гэсэн бол гишүүн Л.Оюун-Эрдэнэ “УИХ-ын дарга М.Энхболд жагсагчдад тайлан бэлдсэн байна. Ард иргэдэд тайлангаа зөвөөр ойлгуулж өгөөч гэж байна. Ард түмний хилэнг тоохгүй байна. Бид 40-50 гэр бариад хугацаагүй сууулт зарлана. УИХ-ын дарга огцрохгүй бол бид өлсгөлөн зарлана. Иргэдийг гарын үсэг зурж дэмжихийг хүсч байна” хэмээн мэдээлэв.

 

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

Уншигч 2019 01 сар 11

Нэгмөсөн ИХ-ын танхимыг цоожилж лацдаад дараагийн сонгууль болтол ТЭГ зогсолт хийх нь болтой. Яана аа, энэ МАН.