"Монгол наадам" гэр баазын цасны баярт урьж байна


Цасны баяр гэдэг нь өвөл цагийн хамгийн цаг үеэ олсон гайхамшигтай баярт мөчүүдийн нэг байдаг. Тэгвэл "Монгол наадам" гэр баазын хамт олон та бүхнийг цэвэр цэнгэг агаарт гэр бүл, найз нөхөд анги хамт олон, албан байгуулагаараа цасны баяраа тэмдэглэх боломжийг олгож байна.

“Монгол наадам” гэр бааз нь Хүй долоо хутагт буюу Улаанбаатар хотоос 35 км зайд байрладаг. Тус бааз нь 2014 оноос эхлэн эко халаалттай амралтын гэрүүд, хүндэтгэлийн 10 ханатай гэр,  караоке, зоогийн газартайгаар жилийн дөрвөн улиралд тогтмол үйл ажиллагаа явуулдаг билээ. Бид та бүхэнд цасны баярын дөрвөн багцыг санал болгож байна. Багц тус бүрд мөсөн гулгуурын талбай, цасны хөл-бөмбөгийн талбай, цасны сумо талбай, сагсан бөмбөгийн талбай, олс таталтын талбайгаар үйлчлүүлэх эрх тус тус багтаж байгаа юм.

Цасны баярын хөтөлбөр: 

10:00- 10:30           Амрагчид байгууллага дээрээ цугларна.

10:30- 11:30           Нэгдсэн журмаар автобусаар Хүй долоон худгийг зорино.

11:30- 11:40           Хүй долоон худаг дахь “Монгол наадам” гэр бааз дээр очно. Угталт –                                                 Халуун чяцаргана/ халуун аарц сонголтоор

11:40- 12:00           Баазын зохион байгуулагч баазын талаар танилцуулга хийж, зааварчилгаа өгнө. Ирсэн зочид амралтын гэрүүдэд байрлана.

12:00- 12:30            Амрагчид тайзны өмнө цугларна. Байгууллагын удирдлага цасны баярыг нээнэ. Нээлтийн гимнастик

12:00- 13:00           Хөгжөөнт тэмцээн

13:00- 14:00           Өдрийн хоолонд орно.

14:00- 16:30           Буухиа тэмцээн /Санал болгож буй тэмцээн, уралдаанаас 2 тэмцээн сонгоно./

16:30- 17:00           Завсарлага /Амрагчид гэрүүдэд байрлан амрана./

17:00- 17:30           Тайзан дээр хаалтын ажиллагаа /Тэмцээний ялагчдад баяр хүргэн шагнал гардуулж мөн халуун аарц, чацаргана зэргээс сонголт хийн гадаа ууна/

17:30- 18:20               Оройн хоол

18:20- 18:30               Амрагчид гэрээ хүлээлгэн өгч автобусандаа сууна.

18:30- 19:30               Улаанбаатар хотод байгууллагынхаа үүдэнд ирнэ.

Буухиа тэмцээний санал:

1. Олс таталт /зориулалтын талбай болон олстой/

2. Цасны сумо /зориулалтын талбайтай

3. Цасны бүжиг

4. Морин барилдаан

5. Цасны хөл бөмбөг /зориулалтын хаалга болон бөмбөгтэй/

6. Цасны сагсан бөмбөг /зориулалтын сагсны шийт болон бөмбөгтэй/

7. Бартаат буухиа тэмцээн /багаар оролцоно/

8. Мөн байгууллагын ажилчдын насны онцлогт тохирсон тэмцээн уралдааныг зохион байгуулна.

Та бүхэн хоолны багц болон амралтын гэрийн захиалгыг ажлын 2-3 өдрийн өмнө өгөх шаардлагатай. Мөн гэрээт байгууллагаас автобус гарган зуучлуулах бүрэн боломжтой. Хотын утаанаас хором ч гэсэн хол цэвэр агаарт хайртай дотны хүмүүстэйгээ цагийг зугаатай өнгөрүүлж нэгэн шинэ дурсамжийг бүтээлцэхийг хүсвэл манайхыг зориорой. Найрсаг хамт олон, ая тухтай үйлчилгээ таныг угтан авах болно.

Холбогдох дугаар: 8818-2868, 7000-0695

Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авна уу.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.