20-22 насны залуус мансуурч байжээ


Өсвөр насны залуучууд зочид буудалд мансууруулах бодис хэрэглэж байгаад үйлдэл дээрээ баригджээ. Тодруулбал, "БЗД-ийн 6дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг зочид буудалд хүмүүс өвс татаад байна” гэсэн дуудлага мэдээлэл 01-р сарын 08-ны 20.30 цагт иржээ. Дуудлагын дагуу дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шуурхай шалгалт явуулж зочид буудлын 203 тоот өрөөнд хэсэг залуус мансуурсан байдалтай байсныг илрүүлэн, таслан зогсоосон байна.

Хэрэгт холбогдон шалгагдаж байгаа этгээдүүд БЗД-ийн 25 дугаар хороонд оршин суух хаягтай “Н” /эр.20настай/, ХУД-ийн 15 дугаар хороонд оршин суух хаягтай “Б” /эр.20н/, СХД-ийн 6 дугаар хороонд оршин суух хаягтай “Х” /эр.22н/ нар мансууруулах төрлийн өвс хэрэглэсэн байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогдсон байна.

Хэргийн газраас хэрэглэж байсан эд зүйлсийг хураан авч тэмдэглэл үйлдэн шинжээч томилох ажиллагааг явуулан, шалгалтын ажиллагаа үргэлжилж байна гэж ЦЕГ-аас мэдээллээ. 

Статистик мэдээгээр 2018 оны байдлаар улсын хэмжээнд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой 199 хэрэгт 412 хүн холбогдон шалгагдсан байна. Үүнээс эрэгтэй 337, эмэгтэй 75 ба уг гэмт хэргийг насны байдлаар авч үзвэл 82,5 хувь нь 18-35 насны залуучууд байна.

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.