"Жудаг"-тай баймаар даа Н.Батсуурь аварга аа!


Монгол түмэн минь 2018 оны Үндэсний их баяр наадмаар үндэсний бөхийн 23 дахь аваргаа өлгийдөж авсан. Аварга хэмээх цол хэргэм, нэр алдар хэн бүхэнд заяагаад байдаггүй.  Тэгвэл энэхүү ховорхон алдрыг Увс аймгийн Ховд сумын уугуул, Улсын арслан Намсрайжавын Батсуурь хүртсэн билээ. Тэрбээр Эцэг болон эхийн талаасаа бөхийн удамтай Н.Батсуурь арслан улсын наадамд дөрвөнтээ шөвгөрсөн бөгөөд 2014 онд Төрийнхөө Их баяр наадамд түрүүлж байсан удаатай. Тэр ч бүү хэл 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат түүнд "Ирээдүйн аварга" шагналаа гардуулсан байдаг юм. Түүний аварга цолыг шүүмжлэх нэгэн байсан ч ард түмэн нь алгаа тосоод хүлээгээд авсан. Тэр дундаа Увс нутгийнхан аймаг сум хошуугаараа нэг баярлаж байсан үе саяхан.

Тэгвэл өчигдөр Үндсэн хуулийн өдөрт зориулсан хүчит 256 бөхийн барилдаан болж өндөрлөлөө. Уг барилдааны үеэр улсын аварга Н.Батсуурь учраа таарсан Өвөрхангай аймгийн арслан Б.Лхагвадоржийг нугасаар нь шидэж орхисон юм. Тэрбээр өрсөлдөгч бөхөө ийнхүү хүнд бэртэл авч болохуйц байдлаар унагасан нь бөх сонирхогч олон түмэнд таалагдаагүй нь лавтай. Бөхийн барилдааныг телевизүүд шууд дамжуулж байсан болохоор түүний энэ увайгүй үйлдэл олны өмнө ил харагдсан байх. 

Харамсалтай нь, Улсын Аварга цолтой Н.Батсуурьт Монгол бөхийн жудаг хийгээд залуу бөхчүүдээ хайрлах ухаан байсангүй. Түүний энэхүү увайгүй үйлдэл үүргээр дуусахгүй ээ. Өмнө нь Ч.Санжаадамба аваргын ам руу гараа хийж, завжийг нь сэтлэх шахсанаар "завж" Н.Батсуурь гэх нэрийг авсан удаатай. 

Үндэсний бөхийн спорт хэдий хүчний спорт ч гэлээ бярны мунагаар бус ухаанаар барилдах ёстой бус уу. Монгол түмэн эрт дээр үеэс л бөхөө дээдэлж хүндэлж ирсэн улс. Уран, сонирхолтой хурц шийдэмгий, барилдаануудыг үзэж харж, нүдээ баясгахын тулд өдийг хүртэл бөхөө үл тоогоогүй. Ийм учраас л бид өнөөдрийг хүртэл бөхөө үзсээр л байна. Монгол хүн бүр бөхдөө хайртай байдгийн цаад шалтгаан ч бас энэ. 

Аварга цолонд хүрсэн Н.Батсуурь аархаж, ёс зүйгүй жудаггүй барилдсан нь түүний ухаан дутсаных биз ээ. Хүчтэй, бяртай байж болно оо. Гагцхүү хаана яаж барилдах нь л чухал. Энэ мэт хар бярны ааг омгоо залуу бөхчүүдэд гаргаж, зоригийг нь мохоон, хүсэл мөрөөдлийг нь унтрааж байгаа нь дэндүү эмгэнэлтэй. Жудагтай баймаар даа Н.Батсуурь аварга аа...

Уг барилдааны талаар аймгийн арслан Б.Лхагвадоржоос тодруулахад "Барилдааны үеэр  хүзүүгээрээ эвгүй унасан. Тэрнээс биш миний бие зүгээр" гэсэн хариултыг өгсөн юм.

Мөн энэ талаар аварга Н. Батсуурь "Албаар тэгж унагаагүй, тэр бэртэж гэмтээгүй. Өөрийгөө би ёс зүйгүй үйлдэл гаргасан гэж бодохгүй байна. Тийм учраас Б.Лхагвадоржоос уучлал гуйхгүй" хэмээн мэдэгджээ. 

Уучлал гуйхгүй байж болох ч ард түмний итгэл найдвар, хайр ивээлийг дахин олоход тийм ч амаргүй л болов уу аварга аа!!!

М.Дайриймаа

Эх сурвалж: www.SETGUULCH.mn

Таньд манай мэдээ, мэдээлэл таалагдаж байвал "LIKE" дарж бидэнтэй нэгдээрэй.




Сэтгэгдэл үлдээх

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд SETGUULCH.mn хариуцлага хүлээхгүй болно.

Сэтгэгдлүүд

зочин 2019 01 сар 15

их хурлын ждү-чин адилгач хасагийг дуурайж уучлалт гуйхгүй гэж хуцаа юу

Mongol buh 2019 01 сар 15

Hogiin nowsh Mongol buhuus mini zail

Даш 2019 01 сар 14

Бас аавтайгаа нийлж согтуурхан замын цагдааг зодож гэмтээсэн байх аа!!!